ХОВД: Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баярын бэлтгэл 80 орчим хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Галдан
бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойд зориулсан баярын бэлтгэл 80
орчим хувьтай үргэлжилж байна.
Аймгийн
удирдлагууд энэ сарын 30-нд бэлтгэл ажлын явцын талаар хэвлэлийн бага хурал хийв.
Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр 8 дугаар сарын 1-4-ний өдөр Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу болно.
Тус
баярт урьдчилсан байдлаар 40 мянга орчим хүн оролцоно гэх тооцоо гаргажээ.
Өдгөө
тусгай ажлын баг томилж, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, шагай болон сурын харваа, үзэсгэлэн худалдаа, адуучин тэмцээн, бусад үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг үе шаттай хийж байна.