ХОВД: Галдан бошигт хааны амьдрал, түүхэн үйл явдал, өв соёлыг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-04 21:52:42

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Засгийн газрын тогтоолын дагуу  Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойг Ховд аймагт  тэмдэглэлээ.

Энэ хүрээнд өнөөдөр  "Галдан бошигт-380" сэдэвт урлагийн тоглолт зохион байгуулав.

Энэ нь Галдан бошигт хааны амьдрал, газар нутаг, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн үйл явдлыг илэрхийлж байлаа.  

Мөн монголчууд
ын өдөр тутмын аж байдал, уламжлалыг харуулж, өв соёлоо сэргээх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд анхаарчээ. 

Тоглолтод Ховд аймгийн урлаг, соёлын байгууллагын ажилтнуудаас гадна сумдын өвлөн уламжлагч, ардын авьяастнаас бүрдсэн 600 гаруй хүн оролцсон юм.  















関連ニュース