ХОВД: Нэгдсэн эмнэлгийн барилгыг өргөтгөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв буюу нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн
барилга барихаар төлөвлөж байна.
Уг
ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын
хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд гүйцэтгэх юм.
Эрүүл
мэндийн яам болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл энэ сарын 16-нд Ховд
аймгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ
үеэр нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга барих талбайг чөлөөлөх болон бусад
асуудалд анхаарч, хамтран ажиллах талаар санал солилцов.
Өргөтгөлийн
барилга нь 2500 мкв талбайтай, төв эмнэлэгтэй хоолойгоор холбогдсон байх
юм. Одоогоор эмнэлгийн өргөтгөлийн барилгын төлөвлөлт, зураг
төсөл хийжээ.