ХОВД: Олон улсын уран бүтээлчид судалбар зургийн аялал хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол
Улс болон БНСУ, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО гэсэн дөрвөн улсын уран бүтээлчдийн хамтарсан Судалбар зургийн
аялал тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Энэ
удаагийн аялалд салбартаа болон олон улсад бүтээлээрээ танигдсан,
дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болох шилдэг 10 гаруй зураач оролцож
байна.
Тэд аяллынхаа хүрээнд Ховд аймгаар зочилж, орон нутгийн уран бүтээлчидтэй туршлага солилцлоо. Мөн дөрвөн өдрийн хугацаанд Ховд аймгийн үзэсгэлэнт газруудыг сонирхож, байгалийн зураг зурж, судалгаагаа өргөжүүлжээ.
Аялалд оролцсон уран бүтээлчид монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг танин мэдэж, дүрслэн зурах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлэв.