ДОРНОД: Багш, сурагчдын ширээ, сандлыг бүрэн шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-09 15:42:17

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ЕБС-ийн сурагчдын ширээ, сандлыг бүрэн шинэчилж дууслаа.


Өнгөрсөн жилүүдэд аймгийн удирдлага боловсролын салбарт онцгой анхаарал хандуулж, бодлогын түвшинд үе шаттай хөрөнгө оруулалт хийж ирсэн юм. Энэ жил аймаг, сумын хамтарсан хөрөнгө оруулалтаар 13 сумын бүх сургуулийн багш, сурагчийн ширээ, сандлыг шинэчлээд байна. Тодруулбал, 189 багшийн ширээ, 1080 сурагчийн ширээ, 2160 сурагчийн сандлыг сургуулиудад нийлүүлжээ. Мөн сургууль, цэцэрлэгийн 305 багшийг зөөврийн компьютероор хангалаа.


Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 26 сургуульд 20 мянга гаруй сурагч суралцаж, 1500 гаруй багш, ажилтан ажиллах бол 33 цэцэрлэгт 7 мянга орчим хүүхэд хүмүүжнэ. 

 

関連ニュース