СҮХБААТАР: Гэрэлтүүлгийг хоёр дахин нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-11 16:30:22

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ оны зургаадугаар сарын байдлаар Баруун-Урт сумын найман багийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн авто замын болон гудамж талбайн цамхагт гэрэлтүүлгийг хоёр дахин нэмжээ.


Тодруулбал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд 2021-2024 оны хооронд авто зам дагуу 879, гэр хороололд 112 цамхагт гэрэлтүүлгийг шинээр нэмж, 1571 энгийн,162 цамхагт гэрэл зам дагуу болон гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбайд асаж байна

関連ニュース