Төрийн 938 албан хаагч сонгуулийн хороонд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт Сонгуулийн хорооноос мэдээлснээр өнөөдөр сонгуулийн насны 51672 сонгогч санал өгөх ба нийт 91 хэсгийн хороо ажиллаж, санал авах хар машин хэвийн ажиллаж санал өгөх явц хэвийн явагдаж байна.
Энэ өдөр нийт 371 мандатын төлөө МАН, АН, МАХН-аас 810 хүн, бие даагч 43 хүн нэр дэвшиж байгаа юм.
Сонгуулийн хороонд төрийн албан хаагч 938 хүн ажиллаж, нийт санал өгөх 51672 сонгогчоос 1412 хүн зөөврийн хайрцгаар санал авах аж.
Тус аймагт Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотой мал вакцинжуулах дайчилгаанд оролцож, хөдөө сумдад ажиллаж байгаа хүмүүсийн саналыг зөөврийн хайцгаар авахаар зохион байгуулсан байна.
Сумдын сонгуулийн бүх хэсгийн хороонд сонгуулийн үйл явцыг хэвийн явуулах зорилгоор цахилгаан үүсгүүр нэмж ажиллуулж байна.
Ховд аймгийн нийт нутгаар цаг агаар хэвийн харин зарим нутгаар 11-12 м секундын хурдтай зөөлөн шороон шуургатай байх төлөвтэй байгаа нь сонгогчид санал өгөх явцад одоогоор хүндрэл гараагүй гэж Аймгийн сонгуулийн хороо мэдээллээ.
А.Бямбасүрэн