Увсад Улаангомоос бусад сумдад сонгогчдын ирц 50-иас дээш хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВССумын ИТХ-ын сонгуулийн ирц Увс аймагт орон нутгийн 16 цаг 30 минутын байдлаар 55,9 хувьтай байна.
Сонгуулийн ирцийн дүн мэдээг сум сумаар нь авч үзвэл Баруунтуруун 59,5, Бөхмөрөн 62,8, Давст 62,4, Завхан 71,2, Зүүнговь 70,4, Зүүнхангай 65,8, Малчин 66, Наранбулаг 61, Өлгий 77, Өмнөговь 65,6, Өндөрхангай 60 хувьтай байна. Тэрчлэн, Сагил 67,9, Тариалан 62,4 Түргэн 63,1, Тэс 64,9, Ховд 70,6, Хяргас 64,1, Цагаанхайрхан 58,3, Улаангом 41,2 хувьтай саналаа өгөөд байна. Увс аймгийн 19 сумын ИТХ-ын 403 мандатын төлөө АН-ын 393, МАН-ын 400, бие даагч 18 хүн нэр дэвшин өрсөлджээ.
Одоогоор аймгийн хэмжээнд цаг агаар тогтуун, аймгийн 93 санал авах байранд санал хураалт хэвийн үргэлжилж байна. Орон нутгийн сонгууль орон нутгийн 21 цагт өндөрлөж, ирцийн дүн мэдээ эцэслэн гарна.
Увс аймаг Б.Батхүү