Баянхонгорт цаг агаар тогтуун байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРСонгуулийн өдөр буюу өнөөдөр Баянхонгор аймгийн нийт нутгаар цаг агаар тогтуун байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Энэ өдөр нийт нутгаар үүлшиж, хур тунадасгүй, салхи баруунаас 6-11м/сек, говийн нутгаар 8-13м/с. Агаарын температур хангайн уулархаг нутгаар 5-10 градус дулаан, говийн нутгаар 15-20 градус, Эхийн голын нутгаар 20-22 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус дулаан байсан байна. Харин үдшээс, шөнийн цагаар агаарын хэм буурах ч хүйтрэх төлөвгүй байгаа аж.
Тиймээс мөн өдөр сонгуулийн санал хураалтад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл гарахгүй гэж албаныхан хэлж байна.
Б.Мөнхзул