СЭЛЭНГЭ: Мах, сүүний үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд байрладаг
хүнсний зах, худалдааны төвд хийсэн 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг
өмнөх долоо
хоногтой харьцуулахад мах, сүүний үнэ нэмэгдсэн
байна.
Тодруулбал, хонины мах 11500-12000,
үхрийн мах 12500-14000, ямааны мах 8000-8500,
сүү 3000-4000 төгрөг болж нэмэгджээ.
Харин Алтан тариан 1-р
гурил, цагаан будаа, элсэн чихэр, А-80, А-92, дизель түлш зэрэг 6
төрлийн барааны үнэ тогтвортой байна.