ХОВД: Дарви сум хамгийн их цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 13-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Энэ долоо хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, алтайн салбар уулсаар зөөлөн цасан шуурга шуурна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 8-нд уулархаг нутаг болон алтайн өвөр говиор, нэгдүгээр сарын 9-10-нд ихэнх нутгаар цас орж, алтайн салбар уулсаар зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Салхи энэ сарын 10-12-нд зарим газраар 5-10 метр, алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр байх бол бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр байна.
Агаарын температурын хувьд алтайн өвөр говиор шөнөдөө -19-24 градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байх бол уулархаг нутгаар шөнөдөө -24-29 градус, өдөртөө -11-16 градус, бусад нутгаар шөнөдөө -31-36 градус, өдөртөө -18-23 градус хүйтэн байж, хүйтний эрч энэ хэвээр хадгалагдана.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдах тохиолдолд зарим газраар, 30-70 хувьд ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд бүх нутгаар гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
Одоогийн байдлаар
Ховд аймгийн нутаг
дэвсгэрийн 91 хувьд цастай байна.
Дарви
сумын төвд цасны
зузаан хамгийн их буюу 11 см байгаа бол Алтай суманд 10 см, Үенч
суманд 7 см, Булган, Дөргөн суманд 5 см цастай, “цагаанаар
зудархуу" нөхцөлд байна.
Харин Мөнххайрхан
сумын төвд цасан бүрхүүлгүй, бусад сумын нутгаар цасны зузаан 1-4 см байгаа гэж Ховд
аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс мэдээллээ.