Гэр бүлийн хөгжлийн төлөө ТББ байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-21 17:43:14

Баян-Өлгий аймгийн улаан загалмайн хорооны дэргэд Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн салбар байгуулагдлаа.

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг/МГБССН/ нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа,тусламж үйлчилгээ үзүүлдэг сайн дурын, төрийн бус байгууллага юм.
МГБССН нь олон улсын байгууллагуудын санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр төсөл боловсруулж хэрэгжүүлэх замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллага нь  Монгол орны хүн амын дунд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, улмаар эхчүүд эмэгтэйчүүдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

МГБССН–ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, Дэд Ерөнхийлөгч Б.Оюун-Эрдэнэ нар Баян-Өлгийд ирж, 60 хүнийг хамруулсан хоёр хоногийн сургалт зохион байгууллаа. Эцэст салбар байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг сонгон, холбогдох тоног төхөөрөмж, материалаар хангаж, боломжийн санхүүжилт олгосноор  ажиллаж эхэллээ. Тус ТББ нь  аймаг орны онцлогт тохирсон төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг сургалтын үеэр долоон хүн онцгой гишүүнээр элслээ.

Ш.Айзаря

関連ニュース