Ногоон хөгжлийн таван үндсэн зорилтыг дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан энэ оны 10 сарын 21 нд аймгийн ЗДТГ-ын хураалдаан их танхимд боллоо. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгчөөс 31 нь хүрэлцэн ирж 75,6 хувийн ирцтэйгээр хуралдаж, дээрх гурван асуудал хэлэлцлээ.
Үүнд “Аймгийн ИТХ-ын Хуралдааны байнгын дэгийг батлах тухай”, “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Ховд аймгийн ногоон хөгжлийн 2016-2026 хүртэлх хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөн хуралдаанд аймгийн засаг дарга Д.Галсандондог ажил хүлээж авснаас хойш хийгдсэн аймаг орон нутгийн цаг үеийн ажлын явцыг таницлууллаа.
Хонин толгойд шилжүүлснээр 5,5 сая мал өвөлжих тооцоо гарчээ
Тус хуралдаанд танидцуулснаар 2016-2017 оны өвөл урьдчилсан байдлаар манай аймагт нийт 7314 малчин өрхийн 3418,6 мянган мал /үүнээс тэмээ 24,0 мянга, адуу 123,6 мянга, үхэр 184,8 мянга, хонь 1300,2 мянга, ямаа 1786,0 мянга/ хонин толгойд шилжүүлснээр 5,5 сая мянган мал өвөлжих тооцоо гарч байна.
Аймгийн 11 сумын 45 багийн 65 голомтонд 74028 өвчилснөөс 11865 мал хорогдож, 58752 мал эдгэрч одоо өвчтэй 3371 мал буюу эмнэл зүй шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байна.
Голомтонд 41 пост, 12 хөдөлгөөнт эргүүл, 650 хүн, 56 машин 17 мотоцикл ажиллаж, үйл ажиллагааны болон вакцины зардалд 800-900,0 сая төгрөг гарах урьдчилсан тооцоо гарснаас 300,0 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Энэ арга хэмжээнд зориулан аймгийн төсвөөс 140,0 гаруй сая төгрөгийг шийдвэрлэж олгожээ.
Аймгийн 17 сумын 3223.0 мянган толгой бог мал, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 703,3 мянган толгой малыг вакцинд хамруулах ажил хийгдээд байна.
2016-2017 оны өвөл урьдчилсан байдлаар манай аймагт нийт 7314 малчин өрхийн 3418,6 мянган мал /үүнээс тэмээ 24,0 мянга, адуу 123,6 мянга, үхэр 184,8 мянга, хонь 1300,2 мянга, ямаа 1786,0 мянга/ хонин толгойд шилжүүлснээр 5,5 сая мянган мал өвөлжих тооцоо гарч байна.
Орон нутгийн хөгжлийн санг 2.8 тэрбум төгрөгөөр баталлаа
Аймгийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн 2016 оны төсөвт тодотголд Сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 4722740,6 мянган төгрөгөөр\ тусгай зориулалтын шилжүүлгийг 35 тэрбум, ОНХС-г 2.8 тэрбум төгрөгөөр батлуулах санал орууллаа.
Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар 2016 оны төсөв батлахад бүх байгууллагын цалингийн зардлыг 10 орчим хувиар бууруулсантай холбогдон 2 хүнтэй сумын ИТХ-ын цалингийн сан хүрэлцэхгүй өр үүсэж байгаа тул 39,0 сая, Аймгийн ИТХ, ЗДТГ-т сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагч, бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн зарим ажилтны тэтгэмжинд 44,1 сая, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа үйлчилгээний ажилчдын тэтгэмжийн дутууд 16,1 сая, урьд оны үлдэгдлээс зарцуулсан 18,9 сая төгрөгөөр баталжээ. Мөн Орон Нутгийн Өмчийн газар шинээр байгуулж байгаатай холбогдон 6,5 сая, аймгийн Засаг даргын нөөцөд аймгийн ИТХТ-ийн хурлын шийдвэрээр түр зарцуулах эрх олгосон байсан зарим хүмүүсийн эмчилгээний зардалд 50,0 сая, Булган сумын Тарваган тахлын зардалд 14,3 сая, бусад зайлшгүй шийдвэрлэх асуудлууд 58,1 сая төгрөг, нийт 247,0 сая төгрөгөөр нэмэгдүүлж тодотголд тусгав.
Ховд аймгийн Ногоон хөгжлийн цогц хөтөлбөр баталлаа
Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан Ховд аймгийн ногоон хөгжлийн 2016-2026 хүртэлх хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.
Тус хөтөлбөр нь 2016-2026 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн зорилго нь “Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, нийгмийн амьдралд нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан, байгалийн тэнцвэрт харьцааг хадгалсан ногоон эдийн засгийг хөгжүүлэх замаар ногоон амьдралын хэв маягийг нийгмийн хүрээнд төлөвшүүлэх зорилготой юм.
Энэхүү бодлогын баримт бичгийг батлах үндэслэл нь Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтайгаар ашиглах, дэвшилтэт цэвэр технологийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгасан “НОГООН ХӨГЖИЛ” –ийн загвар аймаг болсон байх зорилготой.
Тус бодлогын баримт бичиг нь стратегийн шинж чанар, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжих үе шат, биелэх боломжтой.
Түүнчлэн Ногоон эдийн засгийг дэмжих урамшуулал, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэх, Ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах, Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлийг хадгалан хөгжүүлж, зөв хандлага сэтгэлгээ бүхий ногоон амьдралын хэв маягтай иргэнийг хөгжүүлэх зэрэг таван үндсэн зорилт, түүнд хүрэх 29 дэд зорилтуудыг тодорхойлон боловсруулжээ.
А.Бямбасүрэн