УВС: Угтах хаалгыг "Хар тарвагатай" ХК өөрийн хөрөнгөөр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-11 17:34:45

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ар тарвагатай" ХК-иас өөрийн хөрөнгөөрөө угтах хаалга хийж өгөхөөр болсон байна.  


Увс аймгийн 100 жилийн ой 2025 оны 7 дугаар сарын сүүлчээр болох гэж байгаатай холбогдуулан “Хар тарвагатай” ХК-ийн захирал Д.Сурмаажав нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг руу орох, гарах угтах хаалгыг өөрийнхөө компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар болж, зураг төсвийг нь гаргуулжээ.


Тус хаалга нь ногоон байгууламж, авто машины зогсоол, явган хүний зам, хүндэтгэлийн самбар гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд ойролцоогоор 500 орчим сая төгрөгөөр босох ажээ.

関連ニュース