ДАРХАН-УУЛ: Ц.Баттогтох агсны нэрэмжит өгүүлбэртэй бодлогын олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-04 11:11:01

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын дөрвөн удаагийн аварга, тодорхой дүрслэл, хийсвэрлэлийн “Дугуйн арга” арга зүйн зохиогч Ц.Баттогтох агсны нэрэмжит “Дугуйн арга” аймгийн аварга шалгаруулах өгүүлбэртэй бодлогын IV олимпиадын дүн гарлаа.


Аймгийн Засаг даргын ивээл дор амжилттай зохион байгуулсан уг олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол Залуучууд театрын их танхимд боллоо.


Дугуйн арга IV олимпиадын хоёрын даваанд бага ангийн багш, дөрөв, тавдугаар ангийн сурагч гэсэн гурван ангиллаар болсон байна.




Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 19 сургуулийн 819 багш, сурагч оролцож, мэдлэг чадвар, авьяас билгээ сорин өрсөлдөж давхардсан тоогоор 262 багш, сурагч шилдгээр шалгарч, шагналаа гардан авлаа.


Тус олимпиадын дөрөвдүгээр ангийн төрөлд 370 сурагч, тавдугаар ангийн төрөлд 330 сурагч өрсөлдсөн бол 100 хувийн гүйцэтгэлтэй үнэмлэхүй амжилтыг 15 сурагч гаргаж, бүтэн бодолтыг дөрөвдүгээр ангийн 4 сурагч, тавдугаар ангийн 11 сурагч хийж гүйцэтгэжээ.




Олимпиадад шалгарсан багш, сурагчдад аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Ц.Баттогтох агсны гэр бүл шагналыг гардуулж, Зулзагын гол хүүхдийн зуслангийн нэгдүгээр ээлжээр гурав хоног үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр урамшууллаа.




Ц.Баттогтох нь математикчпрограммист төпийгүй Дархан хотын “Аа Жи Бителевизийг үүсгэн байгуулагчдын нэг, Мандах их сургуулийн Дархан салбарын захирлаар ажиллаж байсан юм.

関連ニュース