ХОВД: Ирэх жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-10 06:40:37

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Норвегийн тусламжийн байгууллагын төлөөллүүд Ховд аймагт ажиллаж байна.


Тус байгууллага нь 17 жилийн хугацаанд Ховд аймагт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

 

Тэгвэл 2027 оноос мөн хүүхэд, тэр дундаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид чиглэсэн төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.   

 

Уг төслийг хамтран хэрэгжүүлэх иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах төслийг 2025-2026 онд хэрэгжүүлэхээр болжээ.  


Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа өчигдөр Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Юустэйн Намсватн, Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төслийн удирдагч Б.Баярмаа нартай уулзлаа. 

 

Уулзалтын үеэр Норвегийн тусламжийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  



関連ニュース