Ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-04-14 08:56:32

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.     Нутгийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл  үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.


Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12-+17 градус, Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23-+28 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна.


Ихэнх нутгаар дулаарна.

関連ニュース