МУИС-тай хамтран анагаахын физикч мэргэжилтнийг бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-22 14:50:38

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.


Эрүүл мэндийн салбарт цацрагийн үүсгүүр ба ионжсон цацрагийг ашигласан оношилгоо-эмчилгээний тоног төхөөрөмж эрс олширч, төрөл нэмэгдэж байгаатай холбогдуулан анагаахын физикч мэргэжилтний эрэлт өндөр байна. Иймд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, МУИС-ийн Инженер, технологийн сургууль хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирч, гарын үсэг зурлаа.


АШУҮИС нь МУБИС-тай хамтарсан “Багш, эрүүл мэндийн боловсрол, арга зүй” хөтөлбөр, ХААИС-тай хамтарсан “Уламжлалт анагаахын эмийн ургамал судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

 

関連ニュース