Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд ургамал цухуйжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд энэ сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамал цухуйгаад байгааг ЦУОШГ мэдээллээ.
Тодруулбал, бэлчээрийн ургамал Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумын нутгаар муу, Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын цөөн сумын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Хэнтийн зарим, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ганц нэг сумын нутгаар хэвийн ургажээ.