ӨНӨӨДӨР: Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг нээх ёслол болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
8:30 цагт: Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Монгол кино судлал" Олон Улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно.
9:00 цагт: "Дэлхийн ном бичигт Монголчуудын оруулсан хувь нэмэр" номын үзэсгэлэнгийн нээлт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно.
11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчын хувиар Чуулганы танхимын гадна мэдээлэл өгнө.
14:30 цагт: Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол Холидэй Инн-д болно. Холбогдох утас: 99294441, 88032888
15:00 цагт: Залуу уран бүтээлч М.Чимэдлхагва-ын "Цаг хугаа үгүй" анхны бие даасан үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээнэ
-Засгийн газрын ээлжит
хуралдаан Төрийн ордонд болно.
-Дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
-“Монгол
орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд
гарч байна.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Орон нутагт:
15:00
цагт: Mongolia photo week-2025” Завхан гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн
музейд нээнэ.
-Сэлэнгэ
аймгийн Мандал суманд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 24-ныг дуустал
үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Япон
Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол
Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарна.