Азийн сантай бага насны хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нар бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн номоор дамжуулан дэмжих зорилготой тус төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.
Талууд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд үр дүнтэй чанга уншлагын аргачлалыг нэвтрүүлнэ. Мөн багш нарын чадавхыг бэхжүүлж, эцэг эх, асран хамгаалагч нарт бага насны хүүхдэд ном уншиж өгөхийн ач холбогдлыг таниулж, ном уншиж өгөх дадлыг хэвшүүлэх аж.