Архангайн гурван суманд үлийн цагаан оготны устгал хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙБатцэнгэл, Цахир, Хангай суманд үлийн цагаан оготно устгах ажил хийж байна. Батцэнгэл сумын нутгийн 15 мянган га-д, Хангай сумын 13 мянган га-д, Өлзийт сумын 12 мянган га-д нийт 40 га талбайд устгалыг бэлчээрийн талбайд байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар хийж байгаа ажээ.
Бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулах тухай ХХААХҮЯ-ны шийдвэрийн дагуу Ургамлал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран үлийн цагаан оготны тархалт тодотголын судалгааг өнгөрсөн 6 дугаар сард хийсэн. Үлийн цагаан оготно ихээр тархсан сумдын бэлчээрт судалгаа хийж, Цахир, Хангай, Батцэнгэл сумын 40,0 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байгааг тогтоожээ. Үүний дагуу дээрх гурван суманд үлийн цагаан оготно устгалын ажлыг хийж байгаа юм.
Архангай аймаг Л.Булган