ДУНДГОВЬ: Эх орны цэргүүд албаа дүүргэн нутагтаа ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Жилийн өмнө мордсон I ээлжийн цэргүүд Монгол Улсын Үндсэн
хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлэн халагдан ирж, аймгийн
удирдлагууд, ЗДТГ-ын Цэргийн штаб, гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь угтан авлаа.
Тэд Улаанбаатар хотын дотоодын цэргийн 05, 805 дугаар
анги, Өмнөговь аймаг дахь дотоодын цэргийн 810 дугаар анги, Дорноговь аймаг
дахь Хилийн цэргийн 0129 дүгээр цэргийн ангиудад алба хаажээ.
Цэрэг дайчдаа угтан авах ёслолын үйл ажиллагаанд Дундговь
аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Цэрэг
татлагын товчооны дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Б.Лхагвабаатар, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан нар оролцож, албаа нэр төртэй хааж, нутгийнхаа нэр алдрыг өргөн,
цэргийн тангарагтаа үнэнчээр албаа дүүргэ, “Эх орны цэрэг” болсонд баяр
хүргэсэн юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хилийн 0129 дүгээр анги болон Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас цэргүүдэд сул ажлын байрны тухай танилцуулжээ.