ДОРНОГОВЬ: Нийт 51.2 тонн нөөцийн мах худалджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-26 14:01:54

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн мах хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Суман ЗурхайХХК-тай хамтран зохион байгуулж байна.


Энэ оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл 38,7 тонн үхэр, 4,03 тонн хонь, 8,5 тонн ямаа нийт 51.2 тонн махыг худалджээ.


Нөөцийн махыг 3-5 кг-аар савлан хонины махыг 11000, ямааны махыг 9000, үхрийн мах 13000 төгрөгөөр "Дорноговьд үйлдвэрлэв” төвөөр дамжуулан худалдаж байгаа юм. Энэ жил Дорноговийн нутгаар хур тунадас сайтай байгаа тул ихэнх газарт зуншлага сайхан болох төлөвтэй байна. 

関連ニュース