ОРХОН: Хавдрын тусламж үйлчилгээний төвлөрсөн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-30 14:13:17

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Орхон аймаг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “MAX” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо. 


Хавдрын эмчилгээгээрээ Энэтхэг улсдаа эхний тавд жагсдаг “MAX healthcare” олон улсын эмнэлгийн хавдрын эмч нарын төлөөлөл тус аймагт хүрэлцэн ирж хамтран ажиллах талаар санал солилцлоо. 


Орхон аймаг хавдрын тусламж үйлчилгээний төвлөрсөн төв байгуулахаар ажиллаж байгаа энэ үед ирсэн юм. 


Ингэснээр тус аймгийн эмч мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд 22 салбартай 35000 ажилтантай, өвчтөний тусламж үйлчилгээний өндөр стандартыг баримталдаг тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээс урт болон богино хугацааны туршлага судлах боломжтой болох юм. 


Мөн хавдрын эмнэлэг байгуулахдаа менежментийн хувьд зөвлөгөө мэдээлэл авах, хавдрын мэс заслын үед цахимаар зөвлөгөө авах зэрэг олон давуу талууд үүснэ.




関連ニュース