ОРХОН: Төрөх тасагт төрсөн 64 эх, нярайд бэлэг хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр БОЭТ-ийн төрөх тасагт төрсөн 64 эх, нярайд гарын бэлэг хүргэлээ.
5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд төрөх тасагт хоёр хүү, нэг охин төржээ.
1982 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй БОЭТ-ийн Төрөх тасгийг энэ онд 1 тэрбум 291 сая төгрөгийн санхүүжилтээр шинэчилж, их засвар хийхээр төлөвлөсөн байгаа. Өөрөөр хэлбэл, 98 ортой, жилд 2000-2500 орчим эх амарждаг төрөх тасагт 43 жилийн дараа анх удаа их засвар хийхээр төсөвт тусгаад байна.