ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумыг 1931 онд байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-03 17:16:12

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумыг 1931 оны намар Даланбулаг хэмээх голын дэнж дээр 30 гаруй эсгий гэртэйгээр анх байгуулжээ.


Тус сум нь Баруун сайхан, Хан-Уул, Далан, Дунд сайхан, Зүүн сайхан, Их-Уул, Оюут, Цагаан булаг,  Даланзадгад сумын 9, 10 гээд нийт арван багтай. Гуч мянга гаруй хүн амтай.


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны есдүгээр сараас Даланзадгад сум болон өөрчлөгдсөн юм.

 

Даланзадгад сумынхан хотын долоо хоног үйл ажиллагааг тавдугаар сарын 28-ны өдрөөс зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна. 




Даланзадгад хот нь уул уурхайн салбарыг түшиглэсэн хөгжилтэй бүтээн байгуулалт ид өрнөж буй Өмнөговь аймгийн хөгжлийн төв юм. Нийт 47.6 мянган га газар нутагтай. Далайн түвшнээс дээш 1300-1600 метрийн дундаж өндөрт оршдог. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 580 км зайтай.


Даланзадгад суманд Засаг захиргааны анхан шатны 10 нэгж, 64 төрийн байгууллага, 2 жуулчны бааз, арилжааны банкны 8 салбар, үүрэн телефоны 5 оператор, 10 уул уурхайн компанийн төлөөлөгчийн газар, орон нутгийн чанартай Гурвансайхан нисэх буудал говь нутгийн онцлогыг илэрхийлсэн Соёл амралтын хүрээлэн зэрэг байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна.


2026 онд Даланзадгад хот болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.


      















関連ニュース