СЭЛЭНГЭ: Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд гутгаар байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-06 14:32:38

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спортын Хойд бүсийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн ОБГ-ын баг тамирчид гутгаар байрт шалгарлаа.

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид довтолгооны шатны төрөлд дэд байр, 4х100 метрийн буухиа төрөлд тэргүүн байр, саадтай 100 метрийн төрөлд гутгаар байрыг тус тус эзэлж, нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарчээ.

 

“Алтангадас" клубийн 2025 оны аварга шалгаруулах дээрх тэмцээн энэ сарын 2-4-ний өдрүүдэд Архангай аймагт болсон юм.

 

Тэмцээнд 7 аймгийн 9 багийн 110 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.



関連ニュース