ДОРНОГОВЬ: Адуучид морьтны соёлыг сурталчлан өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-09 15:51:16

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн Улаанбадрах сум үүсэн байгуулагдсаны  түүхт 100 жилийн ой тохиож байна.


Түүхт ойг угтаж сумын ЗДТГ-аас аймгийн Адуучдын холбоотой хамтран аймгийн алдарт уяач, энх сүрэгтэн, ахмад адуучин Цэрэндоржийн Сүрэнхорын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээнийг зохион байгууллаа.


Морьтны соёлыг дэлгэрүүлэх, адуучдын ур чадварыг сорих зорилготой уг тэмцээнийг уурга шүүрэх, морьтой, явган уургалах, эмнэг булгиулах зэрэг төрлөөр зохион байгуулж 60 гаруй адуучин оролцжээ.


Аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээний нэгдүгээр байрт Мандах сумын, сумын аварга адуучин А.Дагвасүрэн шалгарсан бол эмэгтэйчүүдийн морьтой саад сүлжих тэмцээнд Улаанбадрах сумын харьяат С.Эрдэнэтуяа түрүүлжээ. Харин “Сайхан уургатай адуучин” шалгаруулахад Улаанбадрах сумын харьяат Т.Төрсүрэн шалгарсан байна.




関連ニュース