АРХАНГАЙ: Өсвөрийн сагсан бөмбөгийн УАШТ боллоо
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн сагсан бөмбөгийн холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран “ARA CUP-2025” өсвөрийн сагсан бөмбөгийн УАШТ-ийг Архангай аймгийн төвд 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
U10, U12, U14 насны ангиллаар болсон тус тэмцээнд Налайх, Багануур, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Архангай аймгийн өсвөрийн 72 багийн 965 тамирчин оролцсон юм.
U10 насны ангилалд “PG академи” клуб, U12 насанд Налайх дүүргийн “Налуха”, U14 насны эрэгтэй төрөлд “Алдар TG” клуб тус тус нэгдүгээр байрт орлоо.
Энэ тэмцээнийг анх удаа орон нутагт зохион байгуулж байгаа ба тэмцээний төгсгөлд РG академийг аймагтаа байгуулж, сурагчдад сагсанбөмбөгийн сургалт явуулахаар болсон. Энэхүү сургалтын дараа Архангай аймгийн шигшээ багийг бүрдүүлэхээрээ онцлог байлаа.