ДОРНОГОВЬ: Нийгэм судлал хичээлээр 4 сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-25 15:54:15

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ жилийн элсэлтийн шалгалтын дүнгээр нийгэм судлал хичээлээр Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дөрвөн сурагч 800 оноо авчээ.


Тодруулбал, тус сургуулийн 12а ангийн сурагч Ө.Анударь, 12а ангийн сурагч Л.Надмид, 12а ангийн сурагч Б.Хүслэн, 12б ангийн сурагч Ц.Отгонзул нар 800 оноо авчээ. Сурагчдыг түүх, нийгмийн ухааны багш Э.Алтантуяа бэлтгэсэн байна.


Энэ жил аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 27 бүлгийн 765 суралцагч төгсөж байгаа бөгөөд үүнээс 661 сурагч элсэлтийн шалгалт өгсөн байна.


Харин өнгөрсөн жил 713 суралцагч төгсөж байсан бол энэ жил 52 хүүхдээр нэмэгджээ.
関連ニュース