СЭЛЭНГЭ: Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг суманд гарсан ойн 3 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж
байгаа бөгөөд тус сумын Цөх багийн Хазай
гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдрийн 15:20 цагт бүрэн
унтраалаа.
Түймрийг унтраах ажлыг ОБЕГ-ын
Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага,
зохион байгуулалтаар ханган ажиллав.
Мөн Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн
Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196
хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.