ОРХОН: Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 29/МОНЦАМЭ/. “Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийв. Тодруулбал, элэг цөсний эмчийн үзлэг зөвлөгөө, хоолзүйн зөвлөгөө сургалт, цусны даралт пульс үзэх, цусан дахь сахар тодорхойлох, эмийн хямдралтай худалдаа, эмнэлгийн ажилчдын дархлаажуулалт, иргэдэд эрүүлмэндийн боловсрол олгох, зөвлөмж мэдээлэл түгээх зэрэг ажлыг зохион байгуулсан байна.
Орхон аймгийн нийт иргэдийн дунд сүүлийн жилүүдэд дотор эрхтэний өвчлөл буюу элэг цөс, зүрх судас, даралт ихсэх зэргээс үүдэлтэй эмгэг тохиолдол ихсэх болсон юм. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлэг, үзлэгийг тогтмол явуулж байна.
Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.