Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монголын баг Хятад Улсыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-03 12:00:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулах олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцохоор Монгол Улсын баг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр хөөрсөн тухай Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.


Энэхүү олимпиадад Монгол улсаа төлөөлж найман сурагч оролцож байгаа бөгөөд МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор З.Цолмон, МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор М.Золжаргал нар  багийн ахлагчаар ажиллах ажээ.


Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад 64 орны 320 гаруй сурагч оролцож, энэ сарын 2-9-нд оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.

 

 

関連ニュース