СЭЛЭНГЭ: Ой хээрийн түймэр бүрэн унтарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-09 11:52:47

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-ноос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна.

 

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн голомтод Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, нийт 2576 албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Мөн түймрийн голомтод ажилласан орон нутгийн 1801 иргэн, ААН-ийн ажилчин, албан хаагчид нийт 4377 хүн, арын албанд ажилласан  аймгийн болон сумдын шуурхай штабын бие бүрэлдэхүүн, хандив дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан нийт хүмүүст Аймгийн Онцгой комиссын зүгээс чин сэтгэлийн халуун талархал илэрхийллээ.

 

Гурван сар гаруйн хугацаанд үргэлжлэн гарсануг түймэрт 75.192 га талбай галд өртөн шатсан урьдчилсан дүн гарчээ.  

関連ニュース