СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд ургац тогтоолтын ажлыг эхлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 02/265
тоот Ургацын баланс тогтоох, ургацын чанарт дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэн
тайлагнах чиглэлийг дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац тогтоолтын ажлыг энэ сарын 7-ны өдрөөс эхлээд байна.
Сэлэнгэ
аймаг үр тариа, төмс, хүнсний ногооны 311,9 мянган га эргэлтийн талбайтай. "Атар
IV" аян, “Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Шинэ хөдөө төсөл”-ийг
хэрэгжүүлж, аймгийн газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 9550 га-аар,
усалгаатай тариалангийн талбайг 100 га-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Өнгөрсөн
хавар 40,9 мянган га үр тариа тариалахаар төлөвлөөд улаанбуудай 128,9 мянган
га-д, бусад үр тариа 12,0 мянган га-д, тэжээлийн ургамал 30,5 мянган га-д,
тосны ургамал 45,0 мянган га-д, төмс 3,1 мянган га-д, хүнсний ногоо 8,2 мянган
га талбайд тус тус тариалжээ.