Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргаашаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-11 14:16:35

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл улсын хэмжээнд маргаашаас эхэлнэ.


Боловсролын яамны мэдээлснээр, хэрэв түр оршин суугч бол тухайн дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандаж бүртгэлээ баталгаажуулах юм.

Бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан  энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулах ажээ.

 

関連ニュース