СЭЛЭНГЭ: Ахмад холбоочид төрийн одонгоор энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-14 12:38:47

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Харилцаа холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад холбоочдод төрийн дээд одон медаль гардууллаа.

 

Монгол Улсад Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Харилцаа холбооны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад холбоочдод төрийн дээд одон медалиар шагнасныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ.

 

Алтан гадас одонгоор ахмад холбоочин Ш.Сувдаа, Н.Дашзэвэг, Д.Сүрэнжав,

Хөдөлмөрийн хүндэт медалиар ахмад нягтлан бодогч Б.Мөнхжаргал, С.Оюунжаргал нарыг тус тус шагналаа.

 

関連ニュース