“Mitsubishi” компани зэсийн уурхайн төсөлд хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-15 11:56:00

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 15 /NHK/. АНУ дахь зэсийн уурхайн төслийн 30 хувийг худалдаж авахад 600 сая ам.доллар зарцуулна гэж Японы Mitsubishi” корпорац пүрэв гарагт мэдэгджээ. Д.Трампын засаг захиргаа саяхан зэсийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлсний дараа ийм шийдвэр гаргасан байна. 


Уг төслийг хэрэгжүүлэгч Канадын “Hudbay Minerals” компанитай тохиролцоонд хүрсэн гэж Mitsubishiмэдэгджээ. Copper World” нэртэй төслийг Аризона муж улсын Тусон хотоос холгүй газарт хэрэгжүүлэх юм. Хоёр компани 2029 оноос олборлолтоо эхлүүлж, жилд ойролцоогоор 100 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна.


АНУ бол зэсийн хоёр дахь том хэрэглэгч юм. Mitsubishi”-гийн мэдэгдсэнээр, тус улсын хүн амын өсөлт, хиймэл оюун ухааны салбарын эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа, эрчим хүчний шилжилт явагдаж байгаа зэргээс шалтгаалан эрэлт өснө гэж тооцоолж байгаа ажээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп наймдугаар сард зэсийн зарим бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсан юм. Ингэхдээ утас, хоолой гэх мэт бүтээгдэхүүн, түүнчлэн кабель, цахилгаан эд анги зэрэг зэсийн орц ихтэй бүтээгдэхүүнүүдийг онцолжээ. Энэхүү татвар нь дотоодын зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой гэж Цагаан ордон мэдэгдсэн юм



関連ニュース