Х.Чимаевт Maybach автомашин бэлэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ГРОЗНЫЙ, 2025 оны наймдугаар сарын 21. /ТАСС/. Холимог тулааны UFC холбооны аварга Хамзат Чимаев ӨАБНУ-ын тамирчин Дрикус дю Плессиг дунд жинд /83,9 кг/ ялсныхаа дараа төрөлх Чечень нутагтаа хүрэлцэн ирлээ. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа юм.
Грозный хотын нисэх онгоцны
буудалд түүнийг ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Камзан,
хөгжөөн дэмжигчид, албаны хүмүүс угтан авав.
“Х.Чимаев ялна гэдэгт би 100 хувь
итгэлтэй байсан. Ямар ч эргэлзээ төрөөгүй” гэж Р.Кадыров хэлээд Чимаевт цоо
шинэ Maybach автомашины түлхүүрийг гардуулан өглөө.
Чимаев ба Дрикус дю Плесси нарын
цол хамгаалах тулаан энэ сарын дундуур АНУ-ын Чикаго хотод UFC 319 тэмцээний үеэр болж, шүүгчид санал нэгтэйгээр
ялалтыг Чимаевт өгчээ.
Өдгөө 31 настай Чимаев холимог
тулааны /ММА/ тэмцээнд 15 ялалт байгуулж, нэг ч ялагдаагүй байна. Мөн адил 31 настай дю Плесси 23 ялж, 3
ялагдаад байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сард аварга цол авч, түүнийгээ хоёр
удаа амжилттай хамгаалаад байсан юм.