Иман Хелиф боксыг орхижээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 21 /РИА Новости/. Алжирын боксчин, Олимпын аварга Иман Хелиф жендэрийн дуулианы дараа боксоор хичээллэхээ больсон тухай түүний менежерээр ажиллаж байсан Нассер Йесфах ярьсныг Le Parisien сонинд эш татан мэдээлжээ.
И.Хелиф болон Тайванийн Лин Юйтин
нар Парис-2024 Олимпын наадмын боксын 66кг ба 57 кг-ийн жингүүдэд түрүүлсэн
билээ. 2023 оны ДАШТ-ий үеэр тэдний биед тестостерон их хэмжээгээр илэрсний
улмаас хүйсийн сорилд тэнцээгүй боловч Олимпын тоглолтод оролцуулсан байна.
Энэ оны хоёрдугаар сард Олон улсын боксын холбоо /IBA/ мэдэгдэхдээ, хоёр боксчныг Олимпод оролцуулсан талаар Швейцарын Ерөнхий прокурорт гомдол гаргана гэсэн юм. Харин Хелиф өөрийнх нь талаар “илт худал, үндэслэлгүй, гутаан доромжилсон” мэдэгдэл гаргасан IBA-гийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаагаа мэдэгдсэн төдийгүй 2028 оны Лос-Анжелесийн Олимпоос хоёр дахь алтан медалиа авна гэж байв.
Менежер Йесфахын ярьснаар, Хелиф
мэргэжлийн боксод шилжих боломжийг үгүйсгэхгүй байгаа ажээ. “Иман боксын
ертөнцийг орхилоо, одоо тэрбээр бүхнийг хаясан. Олимпын үеэр болсон явдлаас
хойш Иман боксоор хичээллэхгүй байгаа. Хэрвээ мэргэжлийн боксод шилжих аваас
дахиад л өмнөх шиг сорилтыг туулахад хүрнэ” гэж менежер ярьжээ.