Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см-ээр даван үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-22 16:23:53

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшнийг 5 см орчим даван үерлэж байна.


НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр голын усны түвшин өчигдрийнхөөс 10-30 см нэмэгдээд байгаа юм.


Маргааш Туул гол, Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, олон нийт, ялангуяа дээрх голуудын ойролцоо амьдарч буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага үер усны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

関連ニュース