ӨНӨӨДӨР: УИХ-ын Намрын чуулганыг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал.
10:00 цагт: Улсын Их Хурлын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.
10:30 цагт: Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт болно.
11:00 цагт: Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудлын тухай төр, засагт шаардлага хүргүүлэх талаар Ахмадын холбооноос "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-уудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Хурцэцэг нь Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа удаа дараа дарамтлан загнасан ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Улсын эх дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэн, гурвалсан номын нээлт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
12:00 цагт: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төслийн талаарх дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэвлэлийн хурал хийнэ.
14:30 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан Элчин сайдын яамандаа хэвлэлийн хурал хийнэ.
Орон
нутагт:
-Монголын бүх ард
түмний спортын XVI их наадам нээлтээ хийнэ.
Хилийн
чанадад:
-Японы Токио хотод
мэргэжлийн сумогийн Аки башё эхэллээ.
-Хорватын Загреб
хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
-Японы
Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила
хотод үргэлжилж байна.