ӨНӨӨДӨР: "Эрүүл мэндийн хөгжилд сэтгүүлчдийн оролцоо" сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-05 07:18:25

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

10:00 цагт: "Эрүүл мэндийн хөгжилд сэтгүүлчдийн оролцоо" уулзалт, сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулна.

10:00 цагт: Европын холбооноос хэрэгжүүлсэн “Сарлагийн арьсан бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл" төслийн хаалтын үйл ажиллагаа МҮХАҮТ-д болно. 

10:00 цагт:  УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.

13:00 цагт: Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулган "Холидэй Инн" зочид буудалд болно.

19:00 цагт: Сагсан бөмбөгийн Зүүн Азийн супер лигийн хүрээнд "Хасын хүлэгүүд" баг Солонгосын аварга "Эл Жи Сэйкерс"-ийг "М банк арена"-д хүлээн авч тоглоно.

 

-Цунамигаас урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна.

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.   

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.


Хилийн чанадад: 

-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Өмнөговь: “Говь арт” дүрслэх урлагийн үзэсгэлэнг Хөгжимт драмын театрт гарч байна. 

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

関連ニュース