ХОВД: Ахлах ангийн сурагчдын мэдээллийн технологийн тэмцээн энэ сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-18 23:15:04

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын ахлах ангийн сурагчдын дунд "Хурдан cup-2025" мэдээллийн технологийн гурван төрөлт тэмцээнийг анх удаа зохион байгуулна.  


Тэмцээн энэ сарын 24-26-ны өдөр Ховд аймгийн спортын төв ордонд болох юм. 


Энэ удаагийн тэмцээн нь eрөнхий боловсролын сургуулийн сурагчдад харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийг сурталчлан таниулах,  бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдийг ахлах ангиас эхлэн бэлтгэх, чиглүүлэх, дэмжих зорилготой. 


Тэмцээнд оролцох хүсэлтэй сурагчдыг eсдүгээр сарын 19-ний өдрийн дотор Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, ЗДТГ-ын 108 тоот өрөөнд бүртгэж байна. 


Оролцогчид нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлого (сонирхогчдын, өөрөө угсрах, тоглоомын төрлөөр), мөн цахим спортын тэмцээн (Counter strike 2, Mobile legends), Digital First сэдэвт илтгэлийн тэмцээнээр өрсөлдөх юм. 

関連ニュース