ГОВЬ-АЛТАЙ: “Явуулын эмнэлэг”-ийн үзлэгээр хавдрын сэжигтэй 61 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-25 14:21:04

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 25/МОНЦАМЭ/. “Явуулын эмнэлэг”-ийн үзлэг, оношилгоог амжилттай зохион байгуулж, 3800 гаруй иргэнийг хамруулжээ. 


Аймгийн Засаг дарга Г.Чинбатын 2024-2028 оны “Хөгжлийн хөтөлбөр”, “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Явуулын эмнэлэг”-ийн үзлэг, оношилгоо амжилттай өрнөж байна.


2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар явуулын эмнэлэг аймгийн 13 сум, 2 тосгонд ажиллаж, нийт 3882 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа.


Үзлэгийн явцад хавдрын сэжигтэй 61 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр иргэдийг дараагийн шатны нарийн мэргэжлийн эмнэлгийн үзлэгт хамруулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.


“Явуулын эмнэлэг”-ийн хамтарсан багт Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар оролцож, нийтдээ 12 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог иргэдэд үзүүлж байгаа юм.

関連ニュース