“Mongolian Gallery” дэлгүүрийг Канадын Торонто хотод нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-09-30 16:30:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30  /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бараа бүтээгдэхүүний “Mongolian Gallery” дэлгүүрийг Канадын Торонто хотод энэ сарын 26-нд нээлээ.


Тус дэлгүүрт Ханбогд, Бүүвээ, Maрал дизайн, Жинс мөрөн, Warm зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдах аж. Манай улсад үйлдвэрлэсэн ноолууран цамц, хантааз болон ижил төстэй бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч Канадын энэ төрлийн бүтээгдэхүүн импортын зөвхөн 0.8 хувийг хангаж байна.


Монгол ноолууран бүтээгдэхүүний дулаан, зөөлөн, бат бөх чанар, хэрэглээг худалдан авагчдад таниулж чадвал Канадын импортын 5-10 хувь ханган нийлүүлэх боломж харагдаж байна гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ


関連ニュース