Орлого багатай зарим айлын цахилгааны холболтыг үнэ төлбөргүй шинэчлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь Дархан сумын Нэгдүгээр багийн галын аюул гарч болзошгүй цахилгааны оруулгын кабелийн гэмтэлтэй амжиргааны төвшин доогуур бүлгийн 55 айлын цахилгааны дотор болон гадна холболтын шинэчлэлийг үнэ төлбөргүй хийж өглөө.
Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтарч дээрх ажлыг хийжээ.
Энэхүү ажилд тус компаниас 6.1 сая төгрөг зарцуулсан байна. Мөн өнгөрсөн онд тус компани үүсэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойн хүрээнд Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн гэр хорооллын тус бүр 50 айлын цахилгааны холболтыг иж бүрнээр нь шинэчилж байжээ.
Б.Норовсамбуу