MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-14 16:20:54

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Хайдарабад” ордонд хүрэлцэн ирэхэд Ерөнхий сайд Нарендра Моди угтан авч дурсгалын зураг авхууллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар “Хайдарабад” ордны цэцэрлэгт хүрээлэнд хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив.


Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Энэтхэг Улсын “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нарын тарьсан мод эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хамтын хүчин чармайлтын илэрхийлэл гэж талууд үзэж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар дурсгалын мод тарьсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж байна.




関連ニュース