ХӨВСГӨЛ: Цасанд боогдож холбоо тасарсан 10 орчим айл өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-16 15:40:31

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орсны улмаас зарим газарт малчин айл өрхүүд цасанд боогдож холбоо тасарсан байна.


Хатгал тосгоны Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд зарим газарт цасны зузаан 1 метр 60 см болсон байна.

Одоогоор цасанд боогдож холбоо тасарсан 10 орчим айл өрх байна. Тус иргэдтэй холбоо тогтоож нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна.


Хатгал тосгоны захирагч А.Баттүшигээр ахлуулсан төрийн болон мэргэжлийн байгууллагын 20 орчим хүнтэй бүрэлдэхүүн Жанхайн даваа чиглэлд  зурвас гарган ажиллаж байна.                    

 

Хар усны рашаанаас ирж яваад цасанд боогдсон 23 иргэний техник хэрэгслийн түлш, шатахууныг Харуул занги амралтад хүргэж өгчээ.


Жанхайн даваанаас цааш Харуул занги, Хирвэстэг, Онголог орчимд  цасны зузаан 150-160 см, Тойлогт орчимд 120-140 см цас орсон байна.

 

関連ニュース